СУРАГЧДАД ЗОРИУЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ
01. CRO(Хэрэглэгчтэй харилцах оффис)
Бид 24/7 (хоногийн 24 цаг, 7 хоногийн 7 өдөр) танд тусламж үйлчилгээ үзүүлэх болно. Бид таны асуудал/ хүсэлтийг , хурдан шуурхай хариу үзүүлж шийдвэрлэж өгдөг. Үүнээс гадна яаралтай үед бид хариуцсан менежертэй холбогдох, анхан шатны тусламж үзүүлэх болон түргэн дуудах гэх мэт тусламж үзүүлдэг. Мөн шуудангаас илгээмж хүлээж авах, гээсэн зүйл хүлээн авах, гэх мэт үйлчилгээнүүд ч бас багтсан.
- Хэрэглэгчийн ерөнхий үйлчилгээ
- Шуудангийн хүргэлтийн үйлчилгээ
02. AA(Сургалтын Зөвлөх багш)
Шинэ оюутан бүрд тэдний сургалт болон түүнтэй холбоотой асуудалд туслах багшийг (Зөвлөх багш) томилдог. Зөвлөх багш нь оюутанд сургуулийн талаарх мэдээлэл болон сургалттай холбоотой асуудлуудад туслаад зогсохгүй сургуулийн эргэн тойрон, Филиппиний соёл, болон бусад асуудлуудад туслах үйлдэлтэй. Мөн тэд оюутны хичээлийн явц, багш нартай холбоотой санал хүсэлтийг шийдвэрлэхэд туслах бүх асуудал нууцлалтай байх болно.
- Хичээл, хуваарь, сургалтын хөтөлбөр гэх мэт академик зөвлөгөө.
- Counseling
03. Мессеж үйлчилгээ
Бид LINE-ийг сургуулийн үйл явдал, сургуулийн амьдрал, оюутнуудын CIA-д байх хугацаандаа мэдэх шаардлагатай сургуулийн зарын талаарх шуурхай, үнэн зөв мэдээллээр хангахын тулд ашигладаг. Нэмж дурдахад бид оюутнууд ирэхээсээ өмнө бүрэн бэлтгэлтэй байх үүднээс ирэхээс өмнөх мэдээллийн үйлчилгээг санал болгодог. Олон улсын менежерүүд өөрсдийн улсын харилцааны сайтыг (Facebook, Instagram, Viber г.м)ашиглан оюутнуудтайгаа холбогдон хэрэгтэй мэдээллүүдийг өгдөг.
- Сургуулийн мэдээллээр хангах
- Олон улсын менежерүүдтэй харилцах
04. EOP(Зөвхөн Англи Хэлээр Ярих Дүрэм)
Англи хэлийг ангидаа болон сургуулийн бусад бүсэд байнга ашиглахыг зөвлөж байна. "EOP Police" гэх ажилтан кампус дотор эргүүл хийх болно. Хэрэв та англи хэлнээс өөр хэл ашиглавал бол EOP Police таньд торгууль ногдуулах бөгөөд энэ нь сар бүрийн сайн үйлсийн аянд зарцуулагдах болно.
- Оюутнуудыг аль болох англиар ярихыг уриалдаг
05. Угтаж авах үйлчилгээ, угтах хэрэгсэл
CIA ажилтнууд нисэх онгоцны буудлын ирэх хэсэгт шинэ оюутнуудыг хүлээж байх болно. Шинэ оюутнуудыг оюутны хотхонд аюулгүй хүрэхэд нь халуун дотноор угтан, тосож авах үйлчилгээг үзүүлдэг. Оюутнууд ажилтнуудын хамтаар манай сургуулийн автобусаар CIA-ийн кампус руу явах болно.
Оюутан сургуульдаа ирэхдээ сургуулийн барилга байгууламжийн талаар товч мэдээлэл, аюулгүй байдлын зааварчилгаа, түр үнэмлэх, угталтын хэрэгсэл зэргийг хүлээн авна.
- Нисэх онгоцны буудлаас тосч авахаас эхлээд CIA-ийн ажилтнуудын туслалцаатайгаар дотуур байр хүртэл
06. Өглөөний шалгалт
Эхний өдөр шинээр элссэн оюутнуудад чиг баримжаа олгох явцад өглөөний шалгалтын ном авна. Өдөр тутмын тест нь оюутнуудад сурах үндсэн үгсийн сан, дүрмийг агуулдаг. Оюутнууд бие даан суралцах цагаараа эсээ бичдэг ба үүнийг бичгийн хичээлийн ганцаарчилсан ангийн багш нар шалгана. Шалгалтыг Даваагаас Пүрэв гараг хүртэл авна.
Долоо хоногийн нийт оноо: 40 онооноос, ESL – 24 оноо / TOEIC, IELTS – 26 оноо авах ёстой ба, эдгээрээс доогуур оноо авсан оюутнууд дараагийн амралтын өдрүүдэд гадагш гарах эрхгүй болно.
- Оюутан шалгалтын хуудсан дээр нэрээ бичээгүй, хоцорсон, гар утас ашигласан тохиолдолд 0 оноо авна.
- Өдөр тутмын шалгалтад 0 оноо авсан оюутнууд тухайн өдөр гадагш гарах эрхгүй болно. (TOEIC эсвэл IELTS-ийн оюутнууд ажлын өдрүүдэд гадагш гарахын тулд 7-с дээш оноо авсан бол PRE-TOEIC эсвэл PRE-IELTS-ийн оюутнууд 4-с дээш ESL- н оюутнууд оноо авсан байх ёстой.
07. Эрүүл мэндийн үйлчилгээ
Бид сурагчдынхаа эрүүл мэндийг сайтар хянаж байдаг ба сургуулийн сувилагч өдөр бүр 16 цагийн турш танд туслахаар ажилладаг мөн долоо хоногт 1 удаа эмч ирж хэрэгтэй тусламж үйлчилгээг үзүүлдэг.
- Оюутнууд өглөө 10 цагаас өмнө эмчийн үзлэгт хамрагдах хүсэлтээ маягт дээр нэрээ бичиж бүртгүүлнэ
АЯЛАЛЫН МЭДЭЭЛЭЛ
Худалдааны Төв
A shopping mall is one or more buildings form a complex of indoor shops with interconnecting walkways. Себу хотод олон худалдааны төвүүд байдаг ба бид Себугийн хамгийн алдартай худалдааны төвүүдийг санал болгож байна.
Терминалууд
Себу хотод 2 автобусны терминал байдаг. Ослоб ба Моалбоал руу явах өмнөд автобусны буудал, Бантаян, Камотес хотууд руу явах хойд автобусны буудал.
Алдартай Далайн Эргүүд
Себу хотод жуулчдыг татах олон газрууд байдаг. Себугийн наран шарлагын газрууд нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй наран шарлагын газруудын нэг гэдгээрээ алдартай. Себугийн шилдэг наран шарлагын газруудыг хармаар байна уу?
Cebu Tourist Spots and Destinations
Жуулчдын дийлэнх нь Себу, Мактан арал эсвэл Бусад түүхэн газруудаар зочилдог. Гэхдээ Себу хотод бусад аялал жуулчлалын газрууд байдаг ба бид таныг мэдээллээр хангахад туслах болно.
Адал явдал ба Үйл ажиллагаанууд
Хэрэв та адал явдалд сонирхолтой бол Себу хотод янз бүрийн сонирхолтой зүйлсийг туршиж үзэх боломжтой. Барилга хооронд зип лайнаар гулгахаас эхлээд шүхрээр үсрэх зэрэг Себу хотод танд таалагдах олон төрлийн үйл ажиллагааг бид танилцуулж байна.
Себу хотын түүхэн газрууд
Себугийн түүх харийн гүрнүүдийн түрэмгийллээр эхэлсэн бөгөөд тэр үед католик шашин ч бас номлодог байжээ. Магеллан бол Себугийн түүхэн дэх чухал хэсэг юм. Basilica del Santo Niño Cathedral болон Magellan's Cross зэрэг түүхэн аялал жуулчлалын газрууд нь Себугийн аялал жуулчлалын гол цэгүүд юм.
Мактан Себу олон улсын нисэх онгоцны буудал
Мактан Себу нисэх онгоцны буудал нь Филиппин дэх Манилагаас гадна олон улсын агаарын тээврийн хамгийн том төв юм. Одоогийн байдлаар тус нисэх буудал нь жилд 10 сая орчим гадаад, дотоодын зорчигчдод үйлчилдэг бөгөөд жил бүр тогтвортой өсөлттэй байна. Нисэх буудлын байгууламжтай танилцацгаая!
Усан үйл ажиллагаа
Себу хотод парасайлинг, банана завь, жэт ски, усанд шумбах зэрэг янз бүрийн усан спорт, мөн усан паркууд байдаг. Илүү ихийг шалгацгаая!
СЭБУ РЕСТОРАНУУД
Япон ресторанууд
Себу хотод төрөл бүрийн хоолоор үйлчилдэг олон япон ресторан байдаг. Бидний зочилсон хамгийн их санал болгож буй ресторануудыг хараарай.
Вьетнам ресторанууд
Себу хотод олон вьетнам зоогийн газар байдаггүй, гэхдээ энд маш амттай хоолтой цөөхөн хэдэн Вьетнам ресторан байдаг.
Солонгос хоолны газрууд
Себуд зөвхөн япон ресторанаас гадна олон төрлийн солонгос хоолны газар, ресторанууд байдаг. Бид танд үндэсний солонгос хоолноос эхлээд Солонгос шарсан махны газруудыг санал болгож байна.
Тайван ресторанууд
Себу хотод удаан хугацаагаар амьдарч байгаа Хятад болон Тайван Филиппин олон иргэд байдаг. Тиймээс Себу хотод Тайван, Хятад үндэсний хоол маш олон байдаг. Санал болгож буй Тайван ресторануудыг танилцуулъя.
Хятад ресторанууд
Хятадууд бүх улс оронд нутгийн иргэдтэй уусаж, амьдарч ирсэн. Олон хүмүүс Хятадын соёл, хоолонд дуртай. Бид Себу хотын хамгийн шилдэг хятад ресторануудыг санал болгож байна.
Араб/Ойрхи Дорнодын ресторанууд
Себугаас Дубай руу шууд нислэг хийх боломжтой болсноор Арабаас ирэх жуулчдын тоо нэмэгдэж байна үүнийг дагаад Себу хотод Араб хоолны газрууд улам бүр нээгдэж байна. Дараах газруудаас сонирхоно уу.
Бусад ресторанууд
Себуд олон орны маш амттай хоолны сонголтуудтай ресторанууд маш олон байдаг. Филиппин болон Барууны мөн өөр бусад орнуудын хоолны соёлтой танилцах боломжтой.
Кофе шопууд
Кофе, цай эсвэл баабл цай уумаар байна уу? Кофе уунгаа, найзуудтайгаа чатлах, амрах, мөн амттан идээд тухтай орчинд суух бол дараах хэсгээс сонирхоорой.
FAQ
Warning: Undefined variable $fm_id in /web/user/cebucia1/public_html/mn/student_services/student_services.php on line 667
Parse error: syntax error, unexpected token "{", expecting ")" in /web/user/cebucia1/public_html/mn/plugin/htmlpurifier/HTMLPurifier.standalone.php on line 3941
