Cebu International Academy

본문 바로가기

ABOUT CIA

Мэндчилгээ


Себу Олон Улсын Академид

Тавтай Морил

21-р зуунд англи хэл нь зөвхөн давуу тал биш бидний амьдралын зайлшгүй хэрэглээ болоод байна.

Себу Олон Улсын Академи танд англи хэлний эрчимжүүлсэн хөтөлбөрийг олгох ба таныг барууны улс орнуудтай холбох гүүр болох болно. Оюутнууд өөрсдийн сурах арга барил болон зорилгод бүрэн тохирсон хичээлийн хөтөлбөрийг сонгох боломжтой ба танд сурахад тохиромжтой бүхий л орчин нөхцөлийг бүрдүүлж өгснөөрөө давуу талтай.

Бид таны сургалтын чанарыг үргэлж хамгийн дээд түвшинд байлгахын тулд чанартай багш хамт олон болон англи хэлийг хоёрдогч хэлээр сурч буй хүмүүст тохирсон орчинг бүрдүүлэхээр өдөр бүр ажиллаж байна.

Оюутнууд элсэлтийн шалгалт, сар бүрийн түвшин тогтоох шалгалт мөн IELTS, TOEIC жишиг шалгалт өгөн өөрийн түвшнийг тодорхойлуулан түүнд тохирсон хуваариар өдөрт 10 цагийн хичээл авах ба үүгээр зогсохгүй оюутан бүрд үргэлж тусалж байх зөвлөгч багш нар мөн үнэгүй оройн ангиудад суух боломжийг хүн бүрт олгодогоороо давуу талтай.

CIA ӨНӨӨДӨР ӨЧИГДРӨӨС ИЛҮҮ

Бид чанартай сургалт болон мэргэжлийн үйлчилгээг Мактан кампус болох өөрсдийн шинэ сургуульдаа үзүүлж байна. Шинэхэн барилга, цэвэрхэн бас том зай талбай ихтэй учир өөр зүйлд санаа зоволгүйгээр суралцаж, сайхан байж чадна гэдэгт бид итгэлтэй байна.

Бид сурагчидтайгаа хамтдаа өсөн дэвжихийг эрхэм зорилгоо болгодог. Үүний тулд бид үргэлж оюутнуудынхаа санал хүсэлтийг сонсож өдөр бүр илүү сайнаар өөрчлөгдөн мэдээллийн эрэн зуунтайгаа хөл нэгдэн алхахыг хичээн ажиллаж байна..

СУРГУУЛИЙН ТУХАЙ


CEBU INTERNATIONAL ACADEMY INC.

Себу Олон Улсын академи нь Филиппин улсын хуулиар баталгаажсан албан ёсны академи юм.CIA сургууль нь CIA Building Vistamar Avenue Street, Sitio Dap-dap, Barangay Mactan, lapu-lapu City, Cebu, Philippines 6015 -д байрладаг.

Бидний үйлчилгээний үйлчилгээний давуу тал нь: сурагчдыг англи хэлийг бүрэн ашиглан өөрийгөө ойлгуулж мөн бусдыг ойлгох чадвартай болоход хэрэгтэй бүхий л боломжийг олгож мөн шаардлагатай туслалцааг үзүүлэх юм.

CIA академи нь 2003 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба 20 жилийн турш амжилттай ажиллаж олон мянган оюутнуудад мөрөөдөлдөө хүрэхэд туслаад байна. Бид олон улсын стандартад нийцсэн сургалтын систем болон үйлчилгээний соёлыг сурагчдадаа хүргэдэг ба тиймдээ ч бид Тайван, Солонгос, Япон, Хятад,Орос, Тайланд, Монгол болон Бусад дундад азийн улсуудаас сурагчид CIA-г сонгон ирсээр байна.

Мактан кампус нь ашиглалтад ороод удаагүй тул байгууламжийн зарим хэсэгт засвар хийгдэж байгаа хэдий ч манай засварын баг хамт олон хамгийн хурдан бөгөөд та бүхний тав тухыг алдагдуулахгүйгээр ажиллахаар хичээж байгаа тул та бүхнийг ойлгохыг хүсье.

CEBU INTERNATIONAL ACEDMY INC.
СУРГУУЛИЙН БАЙР
Байгуулагдсан он 2020
Хаяг CIA Building Vistamar Avenue, Sitio Dapdap, Barangay Mactan, Lapu-lapu City, Cebu, Philippines 6015
Утасны дугаар +63-32-255-4493
Байгууламжийн хүчин чадал 600 Оюутан
Багш нарын хүчин чадал 300 Багш
Байрлах газар Сургуулийн дотуур байр:
1 хүний өрөө / 2 хүний өрөө /
3 хүний өрөө / 4 хүний өрөө
Олон улсын менежерүүд          

Яагаад Себу Олон Улсын академийг сонгох хэрэгтэй вэ?


1. Байгууламж

Mactan салбар: CIA Мактан дахь байгууламж нь 4 одтой зочид буудлын стандартаар баригдсан ба урт болон богино хугацаагаар суралцах оюутнуудад хэрэгтэй бүх зүйлээр хангасан байгаа. гадаа усан сан, олон үндэсний бүффе хоолтой хоолны танхим, хэрэгцээт бүх барааг багтаасан минимарт, сувилагч болон 24 цагийн тусламжийн ажилтнууд, номын сан, фитнес, караоке, чөлөөт цагаа өнгөрүүлэх тоглоомын өрөө, бясалгалын өрөө, сагсны талбайтай. CIA академи нь IELTS -н албан ёсны шалгалтын төв тул шалгалт өгөх оюутнууд сургууль дээрээ шалгалтаа өгөх боломжтой.

Дотуур байрны өрөөнүүдэд таныг тав тухтайгаар хичээл хийх болон амрахад хэрэгтэй бүх зүйлээр хангасан байгаа. Өрөө бүрд тагт, номын тавиур, хувцасны шүүгээ, сейф , үсний сэнс зэрэг хэрэгтэй бүх зүйлсийг суурилуулсан, мөн бид хувцас угаалга өрөө цэвэрлэгээ болон бусад үйлчилгээг үзүүлдэг.

Усан сан

Номын сан

Амрах өрөө

2. АЛБАН ЁСНЫ ШАЛГАЛТЫН ТӨВ

CIA академи нь CAMBRIDGE болон IELTS-аар хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны шалгалтын төв юм. Бид орчин үеийн материал хэрэгслүүдээр хангадаг ба академийн оюутнууд болон бусад шалгалт өгөгчдөд бүрэн нээлттэй.

ДАВУУ ТАЛУУД

  • IELTS ангийн оюутнууд 7 хоног бүр шалгалтын байрандаа жишиг шалгалт өгдөг тул сурагчид албан ёсны шалгалт өгөхдөө шалгалтын арга барил болон орчиндоо дассан байдаг.
  • Энэ нь сурагчдыг анхаарлаа бүрэн төвлөрүүлж өндөр оноо авахад тусалдаг

IDP TESTING CENTER 1

IDP TESTING CENTER 2

IDP TESTING CENTER 3

3. ОЛОН УЛСЫН

CIA академи нь англи хэл сурах, түвшингээ сайжруулах хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй. Одоогоор манай академид Солонгос, Япон, Тайван, Вьетнам, Дундад Ази, Монгол, Хятад, Тайланд, Турк, Орос, Африкийн орнуудын оюутнууд зонхилж байна.Олон орны оюутнуудтай хамтдаа суралцах нь таныг өөр үндэсний соёл ёс заншилд суралцан дэлхийтэй хөл нийлүүлэн алхахад тусална. Мөн түүнчлэн манай зөвхөн англиар ярих дүрэм (EOP) нь бүх үндэстний оюутнуудыг хамтдаа англиар ярилцаж нөхөрлөн боломжийг олгодог.

4. СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРҮҮД

CIA сургууль нь оюутнуудын зорилго болон шаардлагын дагуу өргөн хүрээний сургалтын хөтөлбөрүүдээс сонголт хийх боломж олгодог. Түвшин ахих энгийн англи хэлнээс эхлээд /ESL/ шалгалтад бэлдэгчдэд зориулсан IELTS TOEIC-н эрчимжүүлсэн анги мөн оноо амласан хөтөлбөр, Бизнесийн англи хэл /Business English/, Их сургуулийн хосолсон сертификат олгох анги /Immersion мөн Гадаадад амьдрах зорилготой оюутнуудад зориулсан өдөр тутмын англи хэл болон соёлд танилцуулах /Working holiday/ хөтөлбөрүүдийг санал болгодог.

5. БАГШ НАР

Манай сургууль нь "Сурагч төвтэй " сургалтын системийг баримталж сурагчдын бие дааж суралцах чадварыг дэмждэг. CIA сургуулийн бүх багш нар удаан хугацаанд бэлтгэгдсэн мэргэжлийн багш нар байдаг ба сурагчдын хэрэгцээ сонирхлын дагуу хичээлийг сонирхолтой үр бүтээлтэй байхаар бэлтгэн явуулдаг. Сурагчдыг суралцах таатай орчин болон уур амьсгалыг бүрдүүлэхээр хичээн ажилладаг.

Сургалт хариуцсан ажилтнууд маань тогтмол сургалт зөвлөгөө явуулж шалгалт болон сурагчдын сэтгэгдлийн дагуу сургалт болон багш нарын чанараа өндөр түвшинд байлгахаар хичээн ажиллаж байна.

6. ХООЛ

Бид 7 хоногийн 7 өдөр өдрийн 3 удаагийн эрүүл амттай хоолоор оюутнуудаа хангадаг.

Манай гал тогооны ажилтнууд тэнцвэртэй хоолны сонголттой ба салат, жимсний бүффетээр өдөр бүр үйлчилдэг мөн сар бүрийн төгсгөлд тусгай хоолны цэс бэлтгэдэг.

7. ҮЙЛЧИЛГЭЭ

CIA академи нь нээгдсэн цагаасаа хойш олон арван мянган оюутныг зорилгодоо хүрч мөрөөдлөө биелүүлэхэд туслаад байгаа ба тэднийг тав тухтай байх мөн мартагдашгүй дурсамж бүтээхэд шаардлагатай бүхий л зүйлээр хангадаг.

Бид онгоцны буудлаас тосож авах үйлчилгээнээс эхлээд мөнгө солих, аялал зохион байгуулах, шуудан хүлээн авах болон илгээх зэрэг хэрэгтэй бүхий л үйлчилгээгээр туслалцаа үзүүлдэг.

8. НЭМЭЛТ ҮЙЛ АЖИЛЛАГААНУУД

Нэг минутын итгэл, эсээ бичлэгийн уралдаан зэрэг олон төрлийн тэмцээнүүдэд оролцож чадвараа дээшлүүлэхээс гадна зумба хичээл, иог зэрэг нэмэлт хөтөлбөрүүдэд оролцох боломжтой. Үүгээр зогсохгүй бид сар бүр албан ёсны сертификаттай сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулж оюутнуудаа нутгийн хүүхдүүдтэй цагийг зугаатай өнгөрүүлэх боломж олгодог. Эдгээр үйл ажиллагаанууд нь оюутнуудыг англи хэлээ ашиглан шинэ найзуудтай болж мөн цагыг зугаатай өнгөрүүлэхэд туслах зорилготой юм.

Бид CIA сургуулийн бүх оюутнуудыг хамруулж илүү аюулгүй болгохын тулд үргэлж дүрэм журам үйл ажиллагаагаа сайжруулж ажилладаг.

ДОЛОО ХОНОГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА / БААСАН ГАРАГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

  • Баасан гараг бүр хичээлийн дараа өөр өөр арга хэмжээнүүд болдог.
  • Илтгэлийн тэмцээн, уншлагын тэмцээн, үсэглэлийн тэмцээн г.м
  • Оюутан бүр суралцах хугацаандаа аль нэгд нь заавал 1 удаа оролцсон байх ёстой.
  • Эдгээр арга хэмжээнүүд нь сурагчдын өөртөө итгэх итгэлийг маш ихээр дэмжиж өгдөг.

САР БҮРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

  • Сурагчид сар бүр олон төрлийн тэмцээн уралдаан, шоу, өдөрлөгт оролцдог
  • Бусад сурагчид болон багш нартайгаа хичээлээс гадуур цагыг зугаатай өнгөрөөнө

Газрын зураг/Байршил


Мактан кампус

Хаяг
CIA Building Vistamar Avenue, Sitio Dapdap, Barangay Mactan, Lapu-lapu City, Cebu, Philippines
Зип код
6015
Утас
+63-32-255-4493, +63-919-332-1737
E-mail
admin@cebucia.com

Солонгос дахь оффис

Хаяг
500ho 5F, 72, Seochojungang-ro, Seocho-gu, Seoul, Republic of Korea
Зип код
06640
Утас
+82-2-521-6072
E-mail
korea@cebucia.com

ТҮҮХ


CEBU INTERNATIONAL ACADEMY INC.

ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАН ОН
2003.06.10
УТАС.
02-521-6073
CIA-Н БИЗНЕСҮҮД
CEBU INTERNATIONAL ACADEMY, CIA ENGLISH CAMP

2020s

2022

  • Пандемикийн дараа 6-р сарын 3-нд дахин нээлтээ хийсэн.
  • Зуны болон өвлийн хүүхдийн сургалтдаа Монгол хүүхдүүдийг элсүүлж эхэллээ.
  • CIA агентад үйлчлэх хэлтэс (CAS) нээгдсэн. CAS агентууд, CIA олон улсын менежерүүд болон бусад хэлтсүүд болон ажилчдыг сурагчдын хүсэлтийг хангахад тусалдаг

2010s

2019

  • USPF - CIA MOA Signing for OJT Program for College of Computer Science Tourism, Psychology and HRM.
  • IELTS-н албан ёсны шалгалтын төв болсон.
  • CIAnTalk Online хөтөлбөр хэрэгжиж эхэлсэ

2018

  • Зуны болон өвлийн хүүхдийн сургалтдаа Хятад болон Зүүн азийн орны хүүхдүүдийг элсүүлж эхэллээ.
  • CIA академи University of San Carlos Talamban их сургуультай хамтран " Хосолсон хөтөлбөр" олгож эхэлсэн.
  • Зуны болон өвлийн хүүхдийн сургалтдаа Америк хүүхдүүдийг элсүүлж эхэллээ.
  • cebucia1@cebucia.com:/public_html/en/about_us/about_us.php

2017

  • Шинэ Мактан кампусын барилгын ажил эхэлсэн.
  • Шинэ Мактан кампусын суурь тавигдлаа
  • Зуны болон өвлийн хүүхдийн сургалтдаа Вьетнам хүүхдүүдийг элсүүлж эхэллээ.

2016

  • Зуны болон өвлийн хүүхдийн сургалтдаа Тайван хүүхдүүдийг элсүүлж эхэллээ.
  • Мактан кампусын өргөтгөлийн газрыг авлаа.

2015

  • CIA Филиппиний хэл судлалын семинарт оролцов.
  • CIA with Benedicto College Preschool Program-д хамтран ажиллав
  • Midori Premium Residences Expansion.

2014

  • Англи улсын Камбрижийн Шалгалтад Бэлдэх Албан Ёсны төв болов.
  • Австрали улсаас IDP Resource Center болох эрхийг авлаа.

2013

  • Tae Hyun Education Vegas Бизнес Хэлэлцээрийг байгуулав.
  • CIA Online English хөтөлбөрийг эхлүүлэв (SSIATALK).
  • Албан Ёсны Орчуулгын Үйлчилгээний Сертификат авав.
  • Granted permit change of address From La Casita NRA to A.S. Fortuna St., Mandaue City
  • Зуны болон өвлийн хүүхдийн сургалтдаа Япон хүүхдүүдийг элсүүлж эхэллээ.

2012

  • CIA сургууль A.S. Fortuna Mandaue дахь салбартаа Semi Sparta сургалтын арга барилыг нэвтрүүллээ.
  • IELTS, TOEIC, and BUSINESS ENGLISH-н шинэ хөтөлбөрүүдийг нэвтрүүллээ .
  • Robertson Beresford Corp, ASIAN EFL JOURNAL(AEJ)-с CIA сургуулийг TESOL зэргийн шалгалт авах төвийн эрхийг Хамтийн Гэрээгээр (MOA) баталгаажууллаа.
  • ASIAN EFL JOURNAL(AEJ) CIA академийн сургалтын системийг хүлээн зөвшөөрөв.
  • University of the Visayas сургуультай хамтран дадлага ажлын хөтөлбөрийн зөвшилцөл байгууллаа.
  • University of the Philippines; Economic Today; and HK Environment CIA-тай хамтын ажиллагааны зөвшилцөл байгууллаа.
  • Donggwang University-тай хамтран Өдар Тутман Мэдээний хамтын ажиллагаа эхлүүллээ.

2011

  • CIA гэр бүлийн хөтөлбөрийн үйл ажиллагаагаа өргөжүүллээ.
  • Солонгосын Политехникийн их сургуультай хамтын холбоо байгууллаа.
  • UlsanUniversity, Chuncheon Agricultural High School, and Masan University Affiliated with AUSTON University TESOL Agency болон Asian EFL Journal зэрэг газруудтай хамтын холбоо байгууллаа .

2010

  • A.S. Fortuna-д CIA сургуулийн барилгын ажил явагдаж эхэллээ.
  • Солонгосын Woogin plus болон City Hall in Dong-ducheon-той хамтран боловсролын холбоо байгуулав.

2000s

2009

  • ISO9001 (Quality Management System)-ийн албан ёсны эрхийг авав.
  • Шинэ SEMI SPARTA CIA Campus хөтөлбөрт шилжив.
  • Manalili-аас La Casita NRA-руу албан ёсоор хаягаа өөрчлөх TESDA-ийн эрхийг авав.

2008

  • Nae-il Newspaper Journal World Cultural Experience Language Course
  • ILSE-тэй бизнесийн түншлэл байгуулав.

2007

  • Хүүхдийн зуны вакум хөтөлбөр амжилттайгаар зохион байгуулагдав.

2006

  • Хүүхдийн зуны вакум хөтөлбөр амжилттайгаар зохион байгуулагдав.
  • Анхны нээлттэй боловсролын танилцуулга хичээл болон телевизийн нэвтрүүлэгд орлоо.

2005

  • Солонгос хүүхдийн зуны вакум хөтөлбөр амжилттайгаар нээгдлээ.
  • 2005 оны " Хэрэглэгчийн Сэтгэл Ханамж Хамгийн Өндөр" үнэлэгдсэн компаниар сонгогдсон.
  • University of San Carlos болон Cebu International School-тэй боловсролын хамтын гэрээ байгуулсан.

2004

  • MBC Дэлхийн соёлын өдөрлөгт 11 удаа оролцсон.
  • CIE Олон Улсын Сургуулиудын холбоонд нэгдэв.

2003

  • Солонгос улс дахь Нээлттэй Боловсролын Корпорац байгуулав.
  • CIA үндсэн кампусыг нээв.
  • Японы Окинава дахь салбараа байгуулав.
  • Үнэт Цаас Солих Комиссоор (SEC) хүлээн зөвшөөрөгдөв.
  • Technical Education and Skills Development Authority (TESDA) -с 5 түвшний сургалт олгох эрхийн сертификатыг авлааs.

2002

  • 11-р сард Филиппин улс дахь Нээлттэй Боловсролын Корпорац байгуулав.
  • Солонгос дахь салбараа байгууллаа.

ШАЛГАЛТЫН ТӨВ


IDP гэж юу вэ?

IDP EDUCATION

IDP TESTING CENTER 1

IDP TESTING CENTER 2

IDP TESTING CENTER 3

a) IDP нь IELTS-н хамтран эзэмшигч байгууллага юм. IELTS нь дэлхийн хамгийн олон улсаар хүлээн зөвшөөрөгдсөн Англи хэлний шалгалт юм. IDP нь дэлхийн даяар 10000 гаруй байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. IDP нь IELTS-н шалгалт өгөгсдөд шалгалтдаа бэлдэх болон бүртгүүлэхэд тусалдаг. IDP төв нь бусад шалгалтын төвүүдээс илүү өргөн хүрээний шалгалтад бэлдэн материалаар хангадгаараа давуу талтай. IDP төвөөс олгогддог үнэгүй мастер хичээлийн хөтөлбөр нь IELTS-н өндөр оноо авахад хэрэгтэй 90 минутын зөвлөгөө хичээл нь шалгалт өгөгчдөд IELTS-н талаар илүү их мэдээлэлтэй болоход тусална. IDP төв нь мөн академик IELTS шалгалтын ярих, унших, бичих, сонсох чадваруудад суурилсан 8 долоо хоногийн үнэгүй сургалт олгодог. Хэрэв та бусад улс орноос шалгалт өгөгчдийн туршлага болон санал мөн шалгалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахын хүсвэл IDP Fасebook хаягаар зочлоорой.

IDP болон IELTS шалгалт нь дараах зүйлсийг санал болгож байна:

IELTS Academic болон IELTS General Training хөтөлбөр нь суурьгүй анхан шатнаас мэргэжлийн түвшин хүртэл заана. Academic IELTS шалгалт нь Англи хэл ашигладаг улс болон сургууль, байгууллагад мэргэжлийн зэрэгт суралцах болон ажиллах хүсэлтэй хүмүүст зориулсан шалгалт юм. General IELTS шалгалт нь Англи хэл ашигладаг улсад цагаачлах болон хоёрдогч зэргийн сургууль, байгууллагад суралцах болон ажиллах хүсэлтэй хүмүүст зориулсан шалгалт юм. General болон Academic IELTS шалгалтуудын ялгаа нь үгсийн сан, агуулга болон дасгал даалгавруудын зорилгоороо ялгаатай . Шалгалт авах хугацаа, даалгаврын оноо шалгах, бичих дасгалын хэмжээ гэх мэт бусад зүйлс нь адилхан байдаг.

b) IDP нь олон улсын үйлчилгээний салбарын тэргүүлэгч компаниудын нэг юм. IDP нь олон улсын оюутан сурагчдыг Англи хэлээр ярьдаг орнуудад суралцахад сургууль болон курсээ сонгон холбож өгдөхөд тусалдаг.50 жилийн түүхтэй уг байгууллага нь өдгөө 32 улсад салбараа байгуулсан ба Австал, Канад, Англи, Америк, Шинэ Зеланд зэрэг орнуудын 650 гаран их сургуулиудтай хамтын холбоо үүсгэн олон арван мянган оюутнуудад мөрөөдлөө биелүүлэхэд туслаад байна. Тус компаний олон улсын мэргэжилтнүүдийн холбоо нь сурагчдын аюулгүй байдал болон хөгжих нөхцөл нь хамгийн байн тохирсон сургуулийг сонгож өгөх боломжтой.

c) IDP оюутнуудын гадаадад суралцах төлөвлөгөөг мэргэжлийн амжилт, хувь хүний ​​өсөлт хөгжилтийн эхлэл болгон хувиргах тал дээр ажиллада. Тэд оюутнуудад хамгийн мэдээлэлтэй шийдвэр гаргахад нь туслахын тулд туршлага, технологийг хослуулдаг. IDP тууштай зөвлөхүүд нь оюутныг гадаадад суралцах хугацаанд оюутнууд болон гэр бүлийг дэмжин нягт хамтран ажиллах болно. IDP-н хамт олон оюутны суралцах бүхий үе шатуудад дэмжиж ажилладаг.


WHAT IS OET?

АНГЛИ ХЭЛНИЙ МЭРГЭЖЛИЙН ТЕСТT

The Occupational English Test (OET) ) Англи хэлнийы мэргэжлийн шалгалт нь эрүүл мэндийн салбарын ажилчдын өгдөг шалгалт юм. Энэ нь англи хэлээр ярьдаг орчинд бүртгүүлж, дадлага хийх хүсэлтэй эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн хэлний харилцааны ур чадварыг үнэлдэг. OET нь шүдний эмч, хүнс тэжээлийн мэргэжилтэн, эм зүйч, сувилахуй, хөдөлгөөн засалч , нүдний эмч, эмийн санч, физик эмчилгээ, хүүхдийн эмч, рентген зурагч, хэл ярианы эмгэг засалч, мал эмч гэсэн 12 мэргэжлээр суралцах хүмүүст нээлттэй.

OETнь Австрали, Шинэ Зеланд, Их Британи, Ирланд, Дубай, Сингапур, Намиби, Украйн зэрэг улсын Эрүүл мэндийн зохицуулах хороо болон зөвлөлүүдээр хүлээн зөвшөөрөгддөг. Маш олон эмнэлэг, их дээд сургууль, коллежууд OET-ийг оюутны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний орчинд харилцах чадварыг шалгах хэмжүүр болгон ашиглаж байна. Нэмж дурдахад, OET-ийг Австралийн Дотоод хэргийн яам, Шинэ Зеландын Цагаачлалын яам шаардлагатай визний ангиллаар хүлээн зөвшөөрдөг.
Шалгалтын онооны хүлээн зөвшөөрөгдөх шаардлага нь байгууллага бүрээс хамааран өөр байдаг. OET-ийг хүлээн зөвшөөрдөг байгууллагуудын бүрэн жагсаалтыг албан ёсны вэбсайтаас харж болно.


WHAT IS CAMBRIDGE?

CAMBRIDGE ENGLISH

Cambridge English (ESOL гэж мөн нэрлэгддэг) нь Кембрижийн их сургуулийн тэнхим юм. Тэдний 5 Proficiency (CPE), Advanced (CAE), First (FCE), Preliminary (PET) and Key (KET) түвшнийг нь дэлхий даяар олон мянган ажил олгогчид, их дээд сургуулиуд болон засгийн газрын яамнууд англи хэлийг ашиглах чадварыг нотлох баримт болгон хүлээн зөвшөөрдөг. Кембрижийн ESOL олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэлний чадвар болох Common European Framework of Reference for Languages (CEFR) -г хөгжүүлсэн юм.

Яагаад энэ сургалтанд хамрагдах хэрэгтэй вэ?:

a) Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалт
Кембрижийн шалгалтууд нь Кембрижийн их сургуулиас баталгаажсан, дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй шалгалт юм. Кембрижийн шалгалтыг дэлхийн 130 орны 2800 эрх бүхий шалгалтын төвд өгөх боломжтой бөгөөд 52,000 гаруй бүртгэлтэй шалгалтад бэлдэх төвүүд байдаг. Кембрижийн CAE болон CPE нь их дээд сургуульд суралцах дэлхийн шилдэг 100 их сургуулиар хүлээн зөвшөөрөгдсөн.

b) Оюутнуудын англи хэлний бодит чадварыг сайжруулах
Кембрижийн шалгалтанд бэлдсэнээр та өдөр тутмын амьдрал, ажил, хичээлдээ ашиглаж болох харилцааны ур чадварыг хөгжүүлэх болно. Кембрижийн FCE, CAE, CPE шалгалтууд нь ерөнхий англи хэл дээр төвлөрдөг бөгөөд бэлтгэхэд хөгжилтэй байдаг. IELTS-ээс ялгаатай нь шалгалт нь зөвхөн академик англи хэлийг хамардаггүй бөгөөд таны унших, бичих, сонсох, бодит амьдрал дээр ярих англи хэлийг шалгах зорилготой юм.

c) Өөртөө зорилго тавьж, урам Зорилго тавьж, урам зоригийг нэмэгдүүл нэмэгдүүл
Та англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй болох юм бол - дундаас дээш (B2) - ихэнх хүмүүстэй харилцах,өдөр тутмын асуудлуудыг шийдвэрлэх англи хэлний ур чадвартай болно. The challenge you have is to push yourself further. Cambridge FCE, CAE эсвэл CPE нь зорилгоо тодорхойлоход тань тусалж, англи хэлээ дараагийн түвшинд гаргах урам зоригийг өгөх болно.

d) Бусдаас онцгойрох
Өнөөгийн хөдөлмөрийн зах зээл нь ихээр даяаарчлагдсан боловч маш их өрсөлдөөнтэй байдаг. Бусад олон улсын ажил горилогчид маш сайн англи хэлтэй боловч хэд нь үүнийг баталж чадах вэ? Кембрижийн шалгалт нь энэ давуу талыг олж авах боломжийг олгодог.Кембрижийн мэргэшсэн байх нь таныг албан ёсоор англи хэлний түвшинтэй гэдгийг илтгэхээс гадна англи хэл болон мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд цаг заваа зориулахад бэлэн байгааг ажил олгогчид харуулж байна.

e) ​​Хүчинтэй хугацаа дуусахгүй
Кембрижийн шалгалтын хугацаа дуусахгүй тул оноо нь үүрд хүчинтэй байна гэсэн үг.Хэрэв та их сургуульд элсэхийн тулд Кембрижийн шалгалт өгөх гэж байгаа бол зарим байгууллага шалгалт өгснөөс хойш 2 эсвэл 3 жилийн доторх дүнг шаардаж болохыг анхаарна уу.


Tests

НАСАНД НАСАН ХҮМҮҮСД ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ ШАЛГАЛТ
Test name level CEFR
KET Elementary A2
PET Intermediate B1
First Certificate Upper Intermediate B2
CAE Advanced C1
CPE Fluent C2
BULATS Business English B1 and Above

LICENSES


CIA Language Institute нь Филиппиний засгийн газраас албан ёсоор магадлан итгэмжлэгдсэн англи хэлний мэргэжлийн сургууль юм. Филиппинд SSP гэрчилгээ авсан олон англи хэлний сургууль байдаг ч CIA шиг институци болон сургалтын хөтөлбөртэй, SSP / TESDA-ийн хоёр гэрчилгээ авсан сургуулиуд маш бага хэвээр байна.

-TESDA(Philippine Labor Employment Technology Education Skill Education Agency)

Beginner 1

Beginner 2

Intermediate 1

Intermediate 2

Advance

TOEIC

IELTS

-SSP Certificate / BUSINESS Permit / CAMBRIDGE Permit

SSP Certificate

BUSINESS Permit

CAMBRIDGE Permit

Warning: Unknown: open(/web/user/cebucia1/public_html/mn/data/session/sess_24acb7ldqrohii8s6vlu1l0oc7, O_RDWR) failed: Permission denied (13) in Unknown on line 0 Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/web/user/cebucia1/public_html/mn/data/session) in Unknown on line 0